Онцгойгийнхон дөрвөн хүний амь насыг аварчээ
Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч өчигдөр дөрвөн иргэнийг осгож, амь насаа алдахаас сэргийлж, аварчээ. Тодруулбал, өчигдөр 18.50 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Сөрдөг гарам” гэдэг газар ЗИЛ 131 авто машинтай дөрвөн хүн Хэрлэн голын усанд живэх дөхсөн байна. Дуудлагы
Мэдээллийн алба

Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч өчигдөр дөрвөн иргэнийг осгож, амь насаа алдахаас сэргийлж, аварчээ. Тодруулбал, өчигдөр 18.50 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Сөрдөг гарам” гэдэг газар ЗИЛ 131 авто машинтай дөрвөн хүн Хэрлэн голын усанд живэх дөхсөн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид гол руу орсон машинд байсан дөрвөн иргэнийг уснаас гаргаж, ослоос аварчээ.


















