Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч, 107 сая тонн ачаа тээвэрлэжээ

Автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч, 107 сая тонн ачаа тээвэрлэжээ
Оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч, 107 сая тонн ачаа тээвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ.Автотээврээр 121.7 сая зорчигч, агаарын тээврээр 1.9 сая, төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ.Тэгвэл 2024 оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэлээ.Үүнээс автотээврээр 70.5 сая тонн ачаа, төмөр замаар 36.5 сая тонн ачаа мөн 8.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.

Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өсжээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах