Оны эхний хагаст улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ
Судалгаанаас үзэхэд, эхний долоон сарын байдлаар 15928 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4507 хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 9247 буюу 24.1 хувиар буурчээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн статистик судалгааг гаргасан байна. Судалгаанаас үзэхэд, эхний долоон сарын байдлаар 15928 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4507 хэрэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 9247 буюу 24.1 хувиар буурчээ.
Мөн хулгайлах төрлийн гэмт хэрэг 24.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч н.Билгүүн ярилаа.
Mongolian National Radio · Хулгайлах төрлийн гэмт хэрэг 24.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Тэгвэл нийслэлийн хэмжээнд тухайн гэмт хэрэг зөрчлийн үйлдэгдэж байгаа цаг, өдөр болон бусад гэмт хэрэг зөрчил ямар байгааг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Дэлгэрхангайгаас тодрууллаа.
Mongolian National Radio · Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн статистик судалгааг гаргасан байна
Нийслэлийн хэмжээнд хулгайлах төрлийн гэмт хэрэг их байгаад хүн амын нягтаршил болон иргэдийн анхаарал хайхрамжгүй байдал ихээхэн нөлөөлж байна. Тиймээс иргэдэд анхаарал болгоомжтой байхыг албаныхан сануулж байна.


















