Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнөөдөр болно

УДЭТ-т болох тус наадмыг МЗЭ 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" нэрлэж, анх зохион байгуулж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээж, 31 дэх жилтэйгээ золгож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнөөдөр болно
Оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам өнөөдөр болно.

УДЭТ-т болох тус наадмыг МЗЭ 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн "Шувуун саарал" нэрлэж, анх зохион байгуулж байсан бол 1993 оноос "Утгын чимэг" хэмээж, 31 дэх жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Хуваалцах