Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оны шилдэг хүүхэд

Энхбатын Төгөлдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 11ё ангийн сурагч. 2006 оноос эхлэн бие хамгаалах урлаг болон Үндэсний сурын спортоор н.Ганхуяг багшийн удирдлага дор хичээллэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны шилдэг хүүхэд
Оны шилдэг хүүхэд. Зураг: МҮОНРТ

Улиран одож буй 2013 онд ололт амжилт, сурлага, спортоор үеийнхнээ манлайлсан шилдэг 20 хүүхдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Оны шилдэг” хүүхэд батламжийг нь гардууллаа.

Энхбатын Төгөлдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Бор-Өндөр” цогцолбор сургуулийн 11ё ангийн сурагч. 2006 оноос эхлэн бие хамгаалах урлаг болон Үндэсний сурын спортоор н.Ганхуяг багшийн удирдлага дор хичээллэдэг.

Аймаг, бүс, улсын чанартай тэмцээнд тогтмол амжилттай оролцож, 2013 онд Хэнтий аймгийн “90 жилийн ойн” баяр наадмын үндэсний сурын харвааны тэргүүн байр, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын Хүүхдийн харваанд 25 онож “УЛСЫН ӨСӨХ ИДЭР МЭРГЭН” цол хүртсэн. Ангийнхаа Л.Мөнхчулууныг дагалдуулан сургасанаар Л.Мөнхчулуун 2012 онд Үндэсний баяр наадмын сурын харваанд дэд байр эзэлсэн байна. “Монгол Зо” бие хамгаалах урлагийн насанд хүрэгчдийн УАШТ-ний алтан медалийн энэ сард хүртсэн. Ангийнхаа орчин үеийн бүжгийн хамтлагт бүжиглэдэг, сургуулийн 3 удаагийн аварга сурагч юм.

Түлхүүр үг:Оны шилдэг хүүхэд
Хуваалцах