Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“ОПЕК ” газрын тосны эрэлтийн төлөвийг 230 мянган торхоор буурууллаа

ОПЕК буюу Газрын Тос Экспортлогч орнуудын байгууллага жил бүр газрын тосны эрэлтийн төлөвийг урьдчилан тооцоолж гаргадаг. Тэгвэл 2020 оны газрын тосны эрэлтийн төлөвийг бууруулсан байна. “COVID 19” вирусний

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ОПЕК ” газрын тосны эрэлтийн төлөвийг 230 мянган торхоор буурууллаа
“ОПЕК ” газрын тосны эрэлтийн төлөвийг 230 мянган торхоор буурууллаа. Зураг: МҮОНРТ

ОПЕК буюу Газрын Тос Экспортлогч орнуудын байгууллага жил бүр газрын тосны эрэлтийн төлөвийг урьдчилан тооцоолж гаргадаг. Тэгвэл 2020 оны газрын тосны эрэлтийн төлөвийг бууруулсан байна. “COVID 19” вирусний тархалтын олон улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөс үүдэн газрын тосны эрэлт буурч байгаа учраас ОПЕК-ын орнууд ийм шийдэлд хүрчээ.

Газрын Тос Экспортлогч орнуудын Байгууллага энэ жил олон улсын хэмжээнд худалдаалагдах газрын тосны эрэлтийн төлөвийг 230 000 торхоор бууруулж, нэг өдрийн 990 000 баррель болгоод байна. Саудын Арабын тэргүүлдэг ОПЕК-ын орнууд болон энэ байгууллагын гишүүн бус газрын тос экспортлогч орнуудын уулзалт саяхан болсон юм. ОХУ-ын төлөөлөгчдийн оролцсон уулзалтаар газрын тосны ханшийг хэт уналтаас сэргийлэхийн тулд түүхийн нефтийн үйлдвэрлэлийг бууруулах талаар ярилцсан юм. Коронавирусын тархалтаас үүдэн Хятад төдийгүй бусад орнуудад хөл хорио тогтоож, автомашин болон агаарын тээврийн хөдөлгөөн эрс багасчээ.

Энэ нь газрын тосны эрэлт буурах нэг шалтгаан болжээ. Ер нь COVID-19 вируснийдэгдэлтээс өмнө олон улсын газрын тосны зах зээл уналтад орж эхлээд байсан бол одоо нөхцөл байдал улам хүндрэхээр байна.

Сонирхуулахад, Брент маркийн түүхий нефть нэг торх нь 55.48 ам.долларын ханштай байгаа бол Техас түүхий нефть 51.06 ам.доллар байна.

Хуваалцах