Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ОПЕК: Газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцлоо

Газрын тос олборлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд зах зээлийн эрэлттэй нийцүүлэхийн тулд газрын тосны олборлолтоо аажмаар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОПЕК: Газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцлоо
ОПЕК: Газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

Газрын тос олборлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд зах зээлийн эрэлттэй нийцүүлэхийн тулд газрын тосны олборлолтоо аажмаар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Ирэх сараас олборлолтоо 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тооцжээ.

Энэ нь газрын тосны ханшийг бууруулж, дэлхийн эдийн засагт үүсэх дарамтыг багасгах зорилготой шийдвэр юм байна. Улс орнууд цар тахлын үеийн хямралаас гарч, дэлхийн газрын тосны эрэлт өссөнтэй холбогдуулан ОПЕК болон бусад газрын тос экспортлогч орнууд ирэх 8 дугаар сараас нийлүүлэлтээ нэмэгдүүлэх аж. Энэ шийдвэр сүүлийн үед огцом өсөөд байгаа шатахууны ханшид ч нөлөөлнө гэж зах зээлийн шинжээчид таамаглаж байна. Өнгөрсөн онд ОПЕК-гийн гишүүн орнууд болон бусад экспортлогчид газрын тосны эрэлт болон үнэ буурсантай холбогдуулан өдөрт олборлох газрын тосны хэмжээг өмнө нь байгаагүйгээр буюу 10 сая баррелиар бууруулсан юм.

Харин 2021 он гарснаас хойш улс орнуудын эдийн засаг их бага хэмжээгээр сэргэснээр газрын тосны ханш эргээд өссөн нь зарим улсад инфляц хөөрөгдөх, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх хандлага ажиглагджээ. Үүний зэрэгцээ газрын тос олборлогчид олборлолтоо хэдий хэр хэмжээгээр нэмэгдүүлэх дээр зөрчилдөж ирсэн. Энэ нь нийлүүлэлт буурах нь гэсэн болгоомжлол үүсгэж, улмаар газрын тосны ханшыг өсгөж байна. Брент маркийн газрын тосны ханш энэ онд 43 хувиар өсөж, өнөөдрийн байдлаар нэг баррель нь 74 орчим америк долларт хүрчээ. ОПЕК дэлхий даяар газрын тосны эрэлт ирэх онд цар тахлын өмнөх үед дөхөж очно гэж таамаглаж байга юм.

Гэхдээ коронавирус мутацид орж шинэ хувилбарууд гарч байгаагаас үүдэлтэй зах зээлийн тодорхойгүй байдал газрын тосны олборлолтыг 2022 оны эцэс хүртэл танахаас аргагүйд хүргэж ч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Хуваалцах