Ор сураггүй болоод 13 сарын дараа олджээ
Мексик орчимд нэг жилийн өмнө ор сураггүй болсон Эль Сальвадорын нэгэн иргэн Номхон далайн Маршалын арал орчмоос олдсон нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна. Мексикт загасны худалдаачнаар ажиллаж байсан Хосе Сальвадор Албаренго гэгч энэ хүний долоон метрийн урттай зах нь 2012 оны 12 сард далай
Мэдээллийн алба

Мексик орчимд нэг жилийн өмнө ор сураггүй болсон Эль Сальвадорын нэгэн иргэн Номхон далайн Маршалын арал орчмоос олдсон нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна. Мексикт загасны худалдаачнаар ажиллаж байсан Хосе Сальвадор Албаренго гэгч энэ хүний долоон метрийн урттай зах нь 2012 оны 12 сард далайн хүчтэй салхинд цохиулснаар сураггүй бологсдын жагсаалд нэрийг нь оруулаад байсан юм.
Түүнтэй хамт загасчилж байсан өөр нэгэн хамтрагч нь энэ хугацаанд таалал төгссөн бол Албаренгогийн хувьд загас, цахлай шувуу, яст мэлхийгээр хооллон амь дүйсэн гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Хэдийгээр эрүүл мэндэд нь ноцтой гажиг үүсээгүй боловч шинжилгээнд хамруулах тэр дундаа сэтгэцийн шинжилгээнд хамруулах шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тэрбээр олон сарын туршид арал дээр ганцаараа амьдарсан, мөн түүний хэрхэн амь зогоож байсан зэрэг нь дэлхийн олон нийтийн сонирхлыг ихэд татаж байгаа юм байна.



















