Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана
Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ын дагуу “Ор зохицуулалтын баг” ЭМЯ-ны дэргэд ажиллаж байна.
Ор зохицуулалтын баг нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтний мэдээллийн дагуу эмнэлгийн орыг хуваарилах ажлыг зохион байгуулж байна.
Иймд ор зохицуулалттай холбоотой мэдээллийг ЭМЯ-ны дэргэдэх “Ор зохицуулалтын баг”-ийн 77330404 дугаараас лавлана.Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб


















