Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн марк нээлтээ хийлээ

“Oрчин цагийн боловсролын салбарын 100 жил” сэдэвт блок марканд салбарын гол цөм болсон багш, сурагчид хоорондын харилцаа, эх болсон дэлхийтэй танилцах, мэдлэг олгож байгаагаар дүрсэлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн марк нээлтээ хийлээ
Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн марк нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

“Oрчин цагийн боловсролын салбарын 100 жил” сэдэвт блок марканд салбарын гол цөм болсон багш, сурагчид хоорондын харилцаа, эх болсон дэлхийтэй танилцах, мэдлэг олгож байгаагаар дүрсэлжээ.

Блокны чимэглэлд гэр сургууль, цагаан толгой, багш шавийн барилдлага, анхны ерөнхий боловсрол, их сургууль, багшийн мэргэжил дээшлүүлэх институт, олон улсад суралцсаныг төлөөлүүлэн Эйфелийн цамхаг, цахим боловсрол нэвтрүүлснийг дүрсэлж компьютер, байгалийн ухаан, нийгмийн ухааны боловсролыг дүрслэн химийн элемент, гортиг, шугам зэргээр төлөөлүүлэн харуулжээ.

Маркийг бүтээхэд Боловсрол, шинжлэх ухааны яамны хамт олон мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах