Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орчин цагийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн долоо хоног үргэлжилж байна

Хүний амьдралын мөн чанар, сэтгэл зүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Т.Достоевскийн бүтээлүүдээс анх удаа Монголын тайзнаа тоглогдоно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орчин цагийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн долоо хоног үргэлжилж байна
Орчин цагийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн долоо хоног үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Соёлын яамны Соёлын бүтээлч сар аян энэ сарын 1-нээс 30-ныг дуустал үргэлжилж байна. Соёлын бүтээлч сарын эхний долоо хоногт соёлын салбарын бодлогын хуралдаанууд өрнөсөн бол хоёр дахь долоо хоногт Сэрж санах түүх буюу Соёлын өвийн долоо хоног, дараа нь Сэтгэл ариусгах урлаг буюу урлаг, соёл, гэгээрлийн долоо хоног амжилттай зохион байгуулагдсан. Харин Хүмүүнийг гэгээрүүлэх соёл буюу Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн долоо хоногт маркетинг, дижитал инноваци контент, брендинг, коммуникац, дизайны салбар хамрах бөгөөд “Кино ба бизнес” форум, Michel&Amazonka “Winter2022” загварын нэгдсэн арга, “Гэм зэм” пост драм жүжиг, "Spikes Asia" олон улсын маркетингийн уралдаан, Playtime аrtist management workshop, Анимейшны төсөл шалгаруулах уралдаан, "Advertiser's night" тусгай үзвэр зэрэг арга хэмжээ болно.

Хүний амьдралын мөн чанар, сэтгэл зүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Т.Достоевскийн бүтээлүүдээс анх удаа Монголын тайзнаа тоглогдоно. Түүний хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг “Орфей” театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулах юм.

Түүнчлэн "Advertiser's night" тусгай үзвэр-The One Show, Clio Awards, CNNS, D&A, Andy Awards зэрэг креатив наадмын сүүлийн 2 жилд шалгарсан маркетинг сурталчилгааны ажлууд болон 2021-2022 оны шинэ жилийн сурталчилгааны ажлуудын тусгай үзвэр, Michel&Amazonka “Winter2022” загварын нэгдсэн арга хэмжээнд гоёлын эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварууд болон өвлийн олимпын иж бүрэн хувцасны танилцуулгыг олон нийтэд толилуулахаар төлөвлөөд байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах