Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторитой боллоо

“Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулагдаж буй “Үйлдвэрийн процессын автоматжуулалт”, “Цахилгааны аюулгүй ажиллагааны виртуал” лабораторийг ШУТИС-ийн ГУУС-д хүлээлгэн өгөх ёслол боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторитой боллоо
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторитой боллоо. Зураг: МҮОНРТ

“Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулагдаж буй “Үйлдвэрийн процессын автоматжуулалт”, “Цахилгааны аюулгүй ажиллагааны виртуал” лабораторийг ШУТИС-ийн ГУУС-д хүлээлгэн өгөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд проректор Х.Энхжаргал, Л.Пүрэв, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү лабораториудыг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг өндөр түвшинд явуулах боломжтой болохоос гадна Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох юм. Тус лабораторит уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм.

Тус лабораторийн нээлтийн үеэр сургалтын CDIO хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс зохион байгуулсан уул уурхайн салбарын оюутны бүтээлийн үзэсгэлэнг зочид төлөөлөгч, багш, оюутнууд үзэж сонирхлоо.

Хуваалцах