“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлагдлаа
Хууль батлах үүргийг бидний сонгосон төлөөлөл УИХ-д суун батладаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах, цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах,
Мэдээллийн алба

Хууль батлах үүргийг бидний сонгосон төлөөлөл УИХ-д суун батладаг. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын боловсруулалт, чанар, үр өгөөжийг сайжруулах, цаашид чухал хэрэгцээтэй хуулийн талаар хуульчид болон мэргэжилтнүүдийн саналыг авах, судалгаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” нэртэй эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлажээ.
УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар Монголын хуульчдын холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй дээрх эрдэм шинжилгээний хуралд хуульч мэргэжилтэй, эрх зүйч мэргэжлээр бакалаврын сургалт явуулдаг их, дээд сургуулийн 3-5 дугаар дамжаанд суралцдаг оюутнууд оролцох юм. Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв нь “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад дүн шинжилгээ хийх, шаардлагатай хуулийн төслийн талаар санал дэвшүүлэх” бөгөөд илтгэлийг ирэх сарын 25-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хуульчдын холбооны байрны 501 тоот өрөөнд бичгээр болон event@myf.mn цахим хаягаар авах юм байна.
Уралдаан хоёр шаттай явагдах бөгөөд эхний шатанд оролцогчид материалаа өөрийн биеэр файлын хамт өгөх, шалгаруулалтын дүн ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гарах бол хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх дөрөвдүгээр сарын 6-ны 10.00 цагт Хуульчдын холбооны байр, Хуульчдын танхимд болох юм байна. Хуульчид болон оюутнуудаас эхний гурван байрыг шалгаруулах бөгөөд хуульчдын тэргүүн байр 1.000.000 төгрөгийн шагналтай бол оюутны тэргүүн байр 500.000 төгрөгийн шагналтай ажээ.


















