Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл хэрэгжинэ

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа “Органик хөдөө аж ахуйг дэмжих” төслийн нээлтийн семинар өнөөдөр болж байна. Нэмүү өртөг шингээсэн Монгол органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Органик мал аж ахуй, газар тариалангийн фермерийг дэмжих тус төсөл хэрэгжихэд тул

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл хэрэгжинэ
“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа “Органик хөдөө аж ахуйг дэмжих” төслийн нээлтийн семинар өнөөдөр болж байна. Нэмүү өртөг шингээсэн Монгол органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Органик мал аж ахуй, газар тариалангийн фермерийг дэмжих тус төсөл хэрэгжихэд тулгамдаж байгаа бэрхшээл нь хууль эрх зүйн орчин гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Тэгвэл Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ намрын чуулганаар УИХ-д өргөн барина гэж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан онцлож байна.

“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм байна. Уг төслийн ач холбогдол, хэрэгжүүлэх арга замын талаар “Тусгал” мэдээллийн хөтөлбөрт зочинтой ярилцах болно.

Түлхүүр үг:“Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл хэрэгжинэ
Хуваалцах