Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Зураг: МҮОНРТ

Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Манай улсад органик хөдөө аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл болон үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг бүртгэж, шинжлэн баталгаажуулах эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих нийтлэг шаардлага, тэднийг урамшуулах, дэмжих эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.

Эрх зүйн ийм орчин бүрдсэнээр хөдөө орон нутагт иргэд, малчид, тариаланчид амьдрах сонирхлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд итгэл нэмэгдэх, органик хүнсийг гадаад, дотоодын зах зээлд гаргах баталгаажуулалтын тогтолцоо бүрдэх, органик хүнс үйлдвэрлэгчдийн орлого, ашиг нэмэгдэх зэрэг олон эерэг үр дагавар авчирна гэж салбарын яам үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл санаа, зохицуулалтын гол зарчим нь тухайн үеийн хөдөлмөр болон үйлдвэрлэлийн харилцааны хөгжлийн түвшинд тохирч байсан. Гэвч эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд гарч буй өөрчлөлт болон эрх зүйн шинэтгэлтэй уялдуулан авч үзвэл уг хууль хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг бүрэн, үр дүнтэй, уян хатан зохицуулах шаардлагыг хангаж чадахгүй байна гэж салбарын яам үзэж байна.

Хуваалцах