Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оргож яваа сайн эр “Улаан цутгалангийн ивээл”-д

Голдуу шилийн сайн эрчүүдийг урлан дүрсэлж ирсэн зураач Ч.Цогбаярын уран бүтээлийн үзэсгэлэн “Монгол арт галарей”-д дөнгөж нээгдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оргож яваа сайн эр “Улаан цутгалангийн ивээл”-д
Оргож яваа сайн эр “Улаан цутгалангийн ивээл”-д. Зураг: МҮОНРТ

Зайдан морьтой шилийн сайн эр нутаг орноо санагалзан шоронгоос оргож яваад “Улаан цутгалангийн ивээл”-д морио ундаалж сууна. Хүн, байгаль, амьтны харилцаа холбоо, үйл явдлыг маш оновчтой зохицолтойгоор дүрслэн харуулсан энэхүү бүтээл олон зүйлийг бодогдуулна. Зургийн баруун дээд хэсэгт шоронгоос оргосон сайн эрийн хойноос нэхэж яваад дөнгөж олж харж буй хоёр тахарыг дүрсэлжээ. Харин сайн эр маань энэ бүгдийг үл анзааран ус ундаалан буй нь амар тайван тогтуун байдлыг илтгэх мэт боловч түүний царайд ялимгүй санаа зовинол ажиглагдана. Энэ бол зураач Ч.Цогбаярын “Улаан цутгалангийн ивээлд” гэдэг бүтээл.

Голдуу шилийн сайн эрчүүдийг урлан дүрсэлж ирсэн зураач Ч.Цогбаярын уран бүтээлийн үзэсгэлэн “Монгол арт галарей”-д дөнгөж нээгдээд байна.

Хэн нэгэн зураачийн бүтээл айлын хананд залагдахад түүгээр орж гарсан хэдхэн хүний л нүдэнд тусна. Харин номын хавтсан дээр хэвлэгдээд ирмэгц Монгол даяар, айл бүхний гэрт заларч байгаа нь тэр.

Учир нь “Ар халхын шилийн сайн эрчүүд” цуврал ном сүүлийн арваад жилийн хугацаанд дахин дахин хэвлэгдсээр нийт тоо нь хоёр зуун мянга гараад явчихсан. Өвөр Монголд хэд хэдэн удаа хэвлэгдэхийн сацуу хулхи наймаачид хүртэл нууцаар хэвлээд орон нутгийн автобус болоод галт тэргэнд зарж л явдаг юм билээ. Тиймээс зургууд нь Монголд хамгийн их тархсан зураачаар Ч.Цогбаяр тодордог юм.

Хуваалцах