Оргосон хоёр хоригдлыг баривчилжээ
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өнгөрсөн сарын 4-нд оргосон билээ. Тэднийг орон даяар 23 хоног эрэн сурвалжилсны эцэст Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь баривчилсан бол Э.Вантөмөрийг Саппоро орчмоос баривчилжээ.
Мэдээллийн алба

Тэд энэ хугацаанд Богд уулын Залаатын аманд нүх ухаж урц босгон бүгж байсан гэнэ. Бүгж байхдаа хоёр ч удаа хүнээр хоол хүнсээ зөөлгөсөн байна. Хоол хүнс нь дуусмагц хоёулаа хот орж ирээд ийн баривчлагдсан байна. Холбогдох албан тушаалтны мэдээлснээр “Бөмбөгөр” худалдааны төвөөс баригдсан Б.Амарбаясгаланг, Э.Вантөмөр рүү нэгдүгээр хороололд уулзая гэж утсаар яриулснаар баривчилжээ.