Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймаг 4000 орчим га-гаас улаанбуудай хураана

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт хүндэрч, үүнийг дагаад гурилын үнэ нэмэгдэж болзошгүй гэсэн хардлага иргэдийн дунд бий.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймаг 4000 орчим га-гаас улаанбуудай хураана
Орхон аймаг 4000 орчим га-гаас улаанбуудай хураана. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт энэ жил 4000 орчим га талбайд улаанбуудай тариалсан. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалт хүндэрч, үүнийг дагаад гурилын үнэ нэмэгдэж болзошгүй гэсэн хардлага иргэдийн дунд бий. Харин аймгийн хэмжээнд ургац алдах, малын тэжээлд шилжүүлэх улаанбуудайн талбай байхгүй, төлөвлөсөн хэмжээний ургацаа алдагдалгүй хураан авах боломж байгаа гэж албаныхан хэллээ.

Тодруулбал, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг тариан талбайд ажиллаж, ургацын явцтай танилцсан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр Орхон аймаг энэ жил 4485.8 тонн улаанбуудай хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

Бороо төлөвлөсөн хугацаанд ороогүй учир буудай нам, сийрэг байгаа ч дүүргэлт, цутгалт сайтай, чанартай буудай ургаж байгааг онцоллоо. Мөн цаг агаарын байдлаас хамаарч ургац хураалт цөөн хоногоор оройтож болзошгүйг хэлж байна.

Хуваалцах