Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймаг нийт хүн амынхаа 14.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна

Одоогийн байдлаар Орхон аймагт коронавирус халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймаг нийт хүн амынхаа 14.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна
Орхон аймаг нийт хүн амынхаа 14.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна. Зураг: МҮОНРТ

Одоогийн байдлаар Орхон аймагт коронавирус халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Тус аймгийн бүсийн Оношилгоо эмчилгээний вирсалогийн лаборатори хэвийн ажиллаж эхэлсэн байна.

Лабораторийн шинжилгээний сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулж баталгаажуулахад бүгд тохирчээ. Ингэснээр Орхон аймаг аймагтаа шинжилгээ хийх боломжтой болж байгааг Орхон аймгийн Засаг даргын зөвлөх н.Мөнхцэцэг хэллээ.

Mongolian National Radio · Орхон аймаг нийт хүн амынхаа 14.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна

Орхон аймагт 290 хүүхэд гэрийн тусгаарлалтад байгаа. Эдгээр хүүхдийг шинжилгээнд тогтмол хамруулж байна. Давтан шинжилгээний хариу өнөө орой гарна гэж Орхон аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Хуваалцах