Орхон аймаг вирус оношилгооны шинэ загварын аппараттай болжээ
2010 онд Орхон аймаг Вирус шинжилгээний тоног төхөөрөмж бүхий лабораторитой болж байжээ. Түүнээс хойш 1590 хүнд шинжилгээ хийснээс 190 нэр төрлийн вирусыг илрүүлсэн байдаг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж, урвалж бодисоор ханган ажиллаж үйл ажиллагаа нь жигдэр
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Япон улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв Вирус оношилгооны шинэ загварын аппараттай болжээ. Уг аппарат нь томуугийн вирус, элэгний В, С вирус, шинэ болон дахин сэргэж буй халдварыг үүсгэж байгаа вирусыг оношилж, богино хугацаанд лабораторийн хариу гаргах хүчин чадал онцлогтой юм байна.
Энэхүү аппарат нь Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр Токио хотын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн лавлагаа төвөөс нийлүүлж байгаа юм байна. 75,5 сая орчим төгрөгийн өртөгтэй тус аппарат манай улсад Дорнод, Ховд, Орхон, Дархан-Уул аймагт буюу бүсчилсэн хэлбэрээр олгогдож байна.
2010 онд Орхон аймаг Вирус шинжилгээний тоног төхөөрөмж бүхий лабораторитой болж байжээ. Түүнээс хойш 1590 хүнд шинжилгээ хийснээс 190 нэр төрлийн вирусыг илрүүлсэн байдаг бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж, урвалж бодисоор ханган ажиллаж үйл ажиллагаа нь жигдэрчээ.
Уг аппарат нь томуугийн вирус, элэгний В, С вирус, шинэ болон дахин сэргэж буй халдварыг үүсгэж байгаа вирус, бэлгийн замын халдварт өвчинг богино хугацаанд лабораторийн хариу гаргах хүчин чадал, онцлогтой нээлттэй системийн тоног төхөөрөмж ажээ.


















