Орхон аймагт 20 мянган айлын орон сууцны эрэлт байна
Нийт айл өрхийн тоотой харьцуулж үзвэл 20 мянга орчим айлын орон сууцны эрэлт бий гэсэн тооцоог Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргасан байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд Орхон аймагт орон сууцны 13 барилга ашиглалтад оржээ. Нийт айл өрхийн тоотой харьцуулж үзвэл 20 мянга орчим айлын орон сууцны эрэлт бий гэсэн тооцоог Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргасан байна.
Аймгийн хэмжээнд 1550 гаруй айлын орон сууцны 13 төсөл хэрэгжиж байгаа юм. Эдгээрийн тодорхой хувь нь зураг төслийн шатанд яваа бол үлдсэн орон сууцуудын дэд бүтэц, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Мөн өнгөрөгч онд 9 төслийн 13 барилга ашиглалтад оржээ.
Энэ онд Орхон аймаг долоо дугаар хорооллынхоо зургаан байршилд орон сууцны зориулалттай газрыг төсөл сонгон шалгаруулалтаар олгоно. Мөн Говил багт нэг байршилд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх юм байна.


















