Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Орхон аймагт 67 мянган иргэн саналаа өгнө

Өнөөдөр өглөө 07:00 цагт орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт 67 мянган иргэн саналаа өгнө
Орхон аймагт 67 мянган иргэн саналаа өгнө. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр өглөө 07:00 цагт орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхэллээ.

Бид та бүхэнд орон нутаг дахь санал хураалтын үйл явцын мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэж байгаа. Тухайлбал, Орхон аймгийн хэмжээнд Баян-Өндөр суманд 40, Жаргалант суманд гурван санал авах байр ажиллаж байна.

Мөн улсын бүртгэлийн хэлтэс болон санал авах байрны даамлуудтай нийлээд сонгуулийн үйл ажиллагаанд 500 гаруй хүн ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хорооноос санал авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэсэн мэдээллийг өглөө.

Энэ удаагийн сонгуульд МАН Ардчилсан нам Хувьсгалт нам болон бие даан нэр дэвшигч гэсэн дөрвөн хуулийн субьектийн 123 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ба Баян-Өндөр сумын 31 мандатад 79 нэр дэвшигч, Жаргалант сумын 21 мандатад 43 хүн нэр дэвшиж байгаа юм. Нэмж мэдээлэхэд, энэ удаагийн сонгуульд Орхон аймгийн хэмжээнд 67867 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэнээс 237 хүн зөөврийн хайрцагаар санал өгчээ.

Хуваалцах