Орхон аймагт будгийн үйлдвэр ашиглалтад оруулжээ
Улсдаа анх удаа арван хоёр нэр төрлийн 30 өнгийг үйлдвэрлэх будгийн үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Мэдээллийн алба

Улсдаа анх удаа арван хоёр нэр төрлийн 30 өнгийг үйлдвэрлэх будгийн үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн онд Орхон аймаг нийгэм, эдийн засгийн салбартаа томоохон хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Тухайлбал, улсдаа анх удаа будгийн томоохон үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор импортын бүтээгдэхүүнийг орлох хамгийн онцлох бүтээн байгуулалт болж чадсан гэж Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээллийн төвийн ахлах ажилтан н.Оюун-Эрдэнэ хэллээ.
Будгийн үйлдвэр сард 90 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.


















