Орхон аймагт Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх "ТОТ-4" сургалт эхэллээ
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт” Орхон аймагт 2016 оны 10 с
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийн хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт” Орхон аймагт 2016 оны 10 сарын 6-8 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү сургалт нь хоёр дахь шатлалын эрүүл мэндийн байгууллага дээр эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах резидент эмч нарыг бэлтгэх сургалтыг удирдан зохион байгуулах мэргэшсэн эмч нарт сурган заах арга зүйг эзэмшүүлэх зорилготой юм. Уг сургалтыг Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Баясгалан нээж, хэлсэн үгэндээ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль шинээр батлагдаж, резидентийн сургалтыг аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогоо, эмчилгээний төв дээр зохион байгуулах эрх зүй нь нээлттэй болж эмнэлэг өөрөө эмч, эмнэлгийн мэргэжилтнээ чадавхижуулах, тасралтгүй хөгжүүлэх, хүний нөөцөө бэлтгэх, сурган заах арга зүй эзэмшсэн эмч нарыг төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэж байгаа нь өндөр ач холбогдолтой, цаашдын томоохон ажлын эхлэл сургалт болж байгааг онцлон хэлсэн юм.
Энэ сургалтад төслийн зорилтот 2 аймгаас Орхон аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвөөс 9, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс 9 нийт 18 мэргэшсэн эмч оролцож байна. Сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төслийн зөвлөх, Япон улсын Ивате мужийн төв эмнэлгийн эмнэл зүйн сургалтын хэлтсийн дарга Хироаки Такахаши болон эмнэл зүйн чиглүүлэгч багш нар хамтран зохион байгуулж байна.


















