Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Орхон аймагт өнөөдөр нам, бие даагчдын сурталчилгаа явагджээ

Орхон аймгийн сонгуулийн хорооноос 12:00 цагийн байдлаар сонгогчдынхоо ирцийн мэдээллийг танилцуулахад 68245 хүн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 25.2 хувь буюу 17170 сонгогч саналаа өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт өнөөдөр нам, бие даагчдын сурталчилгаа явагджээ
Орхон аймагт өнөөдөр нам, бие даагчдын сурталчилгаа явагджээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн сонгуулийн хорооноос 12:00 цагийн байдлаар сонгогчдынхоо ирцийн мэдээллийг танилцуулахад 68245 хүн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 25.2 хувь буюу 17170 сонгогч саналаа өгчээ.

Сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлснээс хойш тус аймгийн сонгуулийн хороонд нам, эвсэл, нэр дэвшигч, баг хороонд ажилладаг хүмүүс иргэдэд сурталчилгаа явуулж байгаа тухай гомдол ч иржээ. Иймд аймгийн сонгуулийн хорооноос дээрх гомдлыг дор бүр нь шалгаж, иргэдэд хариуг нь өгсөн байна.

Үүнээс гадна саналын хуудас хүчингүй болсон тохиолдол хэсгийн хороо бүрт гарсан гэнэ. Тодруулбал, иргэд нэгээс илүү нэр дэвшигчийн нэрийг будах, доогуур нь зурах зэрэг үйлдэл гаргаж, саналын хуудсаа хүчингүй болгожээ. Мөн бичиг үсэггүй хэд хэдэн иргэний саналын хуудас хүчингүй болсон байна.

Хуваалцах