Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймагт утаагүй зуух олгох ажлын явц 30 хувьтай байна

Орхон аймаг 21 аймгийн хэмжээнд гэр хорооллоос үүсэх утааны хэмжээгээрээ эхний наймд бичигддэг байна. Энэ утгаараа агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг 2013 онд боловсруулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймагт утаагүй зуух олгох ажлын явц 30 хувьтай байна
Орхон аймагт утаагүй зуух олгох ажлын явц 30 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Орхон аймаг 21 аймгийн хэмжээнд гэр хорооллоос үүсэх утааны хэмжээгээрээ эхний наймд бичигддэг байна. Энэ утгаараа агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг 2013 онд боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нэг ажил гэр хорооллын айл өрхийг сайжруулсан зуухаар хангах юм. Өнгөрсөн жил утаагүй зуух олгоход 700 орчим сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж төсөв танагдаж, 200 сая төгрөг төсөвлөгдсөн гэж байна.

Энэ жилийн тухайд утаагүй зуух олгох ажлыг нийслэл хотын туршлагыг судалж урьд өмнөх жилийнхээс өөр хэлбэрээр зохион байгуулах юм байна. Тодруулбал, сайжруулсан зуух үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд урилга хүргүүлж өдөрлөг зохион байгуулагдана. Иргэд өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохирох зуухаа сонгон авах боломжийг олгож худалдан авсан зууханд орон нутгаас 70 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэх журмаар явах юм байна. Үүнд агаарын бохирдлын идэвхтэй бүсэд багтсан багуудын иргэд хамрагдах боломжтой.

Мөн үүний зэрэгцээ энэ жил орон нутаг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж гэр хорооллын гэртэй иргэдэд дулаан баригчийг хөнгөлөлттэй үнээр олгох ажил зохион байгуулахаар болжээ. Дулаан баригч нь түлшинд хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд гэр хороооллын 14 мянга орчим айл өрхийг зуухаар бүрэн хангаж, мөн утаагүй халаалтын системийг нэвтрүүлсний дараа хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг хэлэлцэх учиртай. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 3-4 мянга орчим зуух олгогдсон буюу утаагүй зуух олгох ажил 30 хувьтай үргэлжилж байна.

Хуваалцах