Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 55 орчим, боловсролын байгууллагад 100 гаруй мэргэжилтэн шилжин ажиллажээ
Мөн Хөвсгөл аймаг орон нутагт шаардлагатай байгаа хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урьж ажиллуулсан байна.
Мэдээллийн алба

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт 55 орчим, боловсролын байгууллагад 100 гаруй мэргэжилтэн шилжин ажиллажээ.
Мөн Хөвсгөл аймаг орон нутагт шаардлагатай байгаа хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урьж ажиллуулсан байна.
Энэ бүх ажлыг төрийн бүтээмжийг нэмэх, төрийн албан хаагчийг орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд хэрэгжүүлжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга н.Зоригтбаатар ингэж ярилаа.
Mongolian National Radio · Орхонд эрүүл мэндийн салбарт 55, боловсролын байгууллагад 100 гаруй мэргэжилтэн шилжин ажиллажээ
“Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох” ажлын хүрээнд улсын хэмжээнд энэ оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгийн нийт 4 аж ахуйн нэгжид 1.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.


















