Орхон аймгийн иргэд наймдугаар сард багтаж түрээсийн орон сууцандаа орох боломжтой
Орон сууцанд орох шаардлагатай 6500 орчим өрх Орхон аймагт байдаг. Үүний 4500 орчим нь Төрийн түрээсийн орон сууцанд амьдрах шаардлагыг хангаж байна.
Мэдээллийн алба

Орон сууцанд орох шаардлагатай 6500 орчим өрх Орхон аймагт байдаг. Үүний 4500 орчим нь Төрийн түрээсийн орон сууцанд амьдрах шаардлагыг хангаж байна.
Харин Орхон аймагт түрээслүүлэх боломжтой гэж үзсэн 9 барилга байгаа юм. Эдгээр нь 1А, 2А, 7А зэрэг цэгт баригдсан. Тиймээс Аймгийн ЗДТГ-ын худалдан авах ажиллагааны албанаас тендер зарлаж шалгаруулалт явуулахаар төлөвлөж байна. Хэрэв төлөвлөсний дагуу ажил үргэлжилбэл энэ оны 7-8 дугаар сард Орхон аймгийн иргэд түрээсийн орон сууцанд орох боломжтой болох гэнэ.
Түүнчлэн VII хороололд Төрийн орон сууцны корпорацийн хөрөнгө оруулалтаар 300 гаруй айлын орон сууц баригдаж байна. Ирэх есдүгээр сард ашиглалтад орох энэ барилгыг Төрийн түрээсийн орон сууцанд хамруулах асуудлыг холбогдох байгууллагууд нь судалж байгаа ажээ. Одоогоор энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу ЗДТГ-ын "Нэг цонх"-ны үйлчилгээнд хүлээн авч байгаа юм байна. Энэ сарын эхээр эхэлсэн уг бүртгэлд 150 гаруй иргэн хамрагджээ.
Дашрамд дурдахад, Орхон аймаг “Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулах аж.


















