Орхон аймгийн IV сургуулийн 40 жилийн ойг угтсан тоглолт нөгөөдөр болно
Орхон аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн түүх 40 жилийн ой ирэх жил тохионо. Тэгвэл тус ойг угтсан баярын тоглолт энэ сарын 27-нд буюу нөгөөдөр 18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.
Мэдээллийн алба

Орхон аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн түүх 40 жилийн ой ирэх жил тохионо. Тэгвэл тус ойг угтсан баярын тоглолт энэ сарын 27-нд буюу нөгөөдөр 18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно.
40 жилийн түүхт Орхон аймгийн ерөнхий боловсролын IV сургуулийн захиргаа, “Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллага хамтран тус сургуулийн үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад буурлууддаа зориулж дээрх тоглолтыг зохион байгуулж байгаа аж.
Орхон аймгийн IV сургуулийн 40 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолтод тус сургуулийн хөгжмийн сургуулийн сурагчид дуу хөгжим, бүжиг, уран нугаралтын үзүүлбэр үзүүлэхээс гадна багш нар болон үе үеийн төгсөгчид оролцох аж.


















