Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймгийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын автомашин бэлэглэлээ

"Covid-19" вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 51 аж ахуй нэгж, иргэд олон нийтээс энэ сарын 1-ний өдөр тус аймгийн Онцгой комисст

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймгийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын автомашин бэлэглэлээ
Орхон аймгийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын автомашин бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

"Covid-19" вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 51 аж ахуй нэгж, иргэд олон нийтээс энэ сарын 1-ний өдөр тус аймгийн Онцгой комисст 155.6 сая төгрөг болон эд материал хандивлалаа. Үүний дотор"Forland" тусгай зориулалтын автомашиныг худалдан авч аймгийнхаа Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд ариутгалын бодис тээвэрлэх багтаамж нь 4 тонн, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмжтэй, цацруулагч хошуутай бөгөөд 15-16 метрт цацах хүчин чадалтай, 66 сая төгрөгийн өртөгтэй юм байна.

Уг автомашинаар Эрдэнэт хотоо ариутгах ажлыг зохион байгуулан ажиллах, хотоо цэвэр цэмцгэр эрүүл байлгахад байж болох бүх бололцоогоор ашиглах боломжтой болсон бөгөөд нийт ард иргэддээ аймгийн Онцгой байдлын газрын зүгээс баярласан талархсанаа илэрхийллээ.

Хуваалцах