Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймгийн сэтгэл зүйчид анхдугаар чуулганаа хийлээ

Орхон аймгийн “Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч” нарын анхдугаар чуулган, хэлэлцүүлэг болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Орхон аймгийн сэтгэл зүйчид анхдугаар чуулганаа хийлээ
Орхон аймгийн сэтгэл зүйчид анхдугаар чуулганаа хийлээ. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн “Сэтгэл зүйч, сэтгэцийн эмч” нарын анхдугаар чуулган, хэлэлцүүлэг болсон байна. Чуулган нь өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудал болоод буй сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, сэтгэл зүйчийн эрэлт хэрэгцээ ямар байна, цаашид салбарын мэргэжилтнүүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэсэн гарц шийдэл олоход чиглэжээ.

Чуулганд Эрдэнэт хотын сэтгэлзүйчид, нийгмийн сэтгэл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллын төлөөлөл 40 гаруй хүн оролцсон байна. Анхдугаар чуулган хэлэлцүүлгээр тус аймагт үйл ажиллагаа явуулж буй сэтгэл судлалын төвүүдийн тоо, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох, хүний нөөц, маркетингийн бодлого, сэтгэл зүйчдийн холбоо сайн дурын залуу сэтгэл зүйчдийн клуб байгуулах, холбооны байр, сайн дурын хүний нөөц дадлагачигдтай болгох, орхон аймагт сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийн хүртээмж чанарыг дээшлүүлэх тогтмол үйл ажиллагаатай болгох зэрэг зорилтыг дэвшүүлжээ.

Цаашид энэ салбарын мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд нэгдэж үйл ажиллагаа явуулах шаардлага бий болсон гэдгийг онцолж байна.Орхон аймагт өрх сумын эрүүл мэндийн төв, 2-р шатлалын хувийн хэвшлийн гурван эмнэлэг, БОЭТ-ийн сэтгэцийн эмгэг судлалын кабенэт, төрийн бус байгууллага 2 нийтдээ 19 эрүүл мэндийн байгууллага нэгжид сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн салбар бүр, байгууллага бүр мэргэшсэн сэтгэл зүйчтэй болж чадвал хүн амд, ажилтан албан хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийг цаг тухай бүрт нь үзүүлж ингэснээр нийгэмд,гэр бүл бий болсон олон таагүй хандлагыг өөрчлөх боломжтой гэж үзэж байна. Хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицож үр бүтээлтэй ажиллаж, амьдарч, суралцаж чаддаг хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж тодорхойлжээ. Анхдугаар чуулган хэлэлцүүлгээс Орхон аймгийн сэтгэлзүйчид нэгдсэн нэг зохин байгуулалттай болж холбоо байгуулж ажиллах чиглэлд санал нэгджээ. Чуулганаас гарсан саналыг орон нутгийнхаа удирдлагад хүргүүлэх аж.

Хуваалцах