Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон аймгийн Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас баржээ

Цагдаагийн байгууллагаас уг хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймгийн Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас баржээ
Орхон аймгийн Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 5-ны 14:30 цагийн орчимд Орхон аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд “Цэргийн штабын дарга ажлын өрөөндөө нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийхэд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга Б өрөөндөө нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэргийн газраас галт зэвсэг олдсон бөгөөд талийгаач Б ажлын өрөөндөө ганцаараа байсан, түүний өрөөнд хүн ороогүй аж.

Хуваалцах