Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давжээ

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхээр, Хангай нурууны араас усжих Орхон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давжээ
Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давжээ. Зураг: МҮОНРТ

Зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эхээр, Хангай нурууны араас усжих Орхон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Дэлгэрмөрөн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон гол Хархорин сум, Буянт гол Дэлүүн сум орчимд үерийн түвшинг 15 см давсан байдалтай байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын бэлчир, Дарьгангын тал нутгаар бороо орно.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах