Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон голыг бохирдуулсан хэргээс мултарчээ

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт уул уурхайн нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлосон газрыг дахин ухсаны улмаас Орхон гол ихээр бохирдсон хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтэст хоёр жил орчим шалгасан.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон голыг бохирдуулсан хэргээс мултарчээ
Орхон голыг бохирдуулсан хэргээс мултарчээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт уул уурхайн нөхөн сэргээлт хийх нэрээр алт олборлосон газрыг дахин ухсаны улмаас Орхон гол ихээр бохирдсон хэргийг УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтэст хоёр жил орчим шалгасан. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч тус газраас экологид хохирол учирсан нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгожээ. Дээрх сумын нутаг дэвсгэрт “Монгол газар”, “Алтан дорнод Монгол” компанийн алт олборлож байсан талбайд нөхөн сэргээлт явуулах эрхийг 50-иад компани авсан ч ихэнх нь нөхөн сэргээлт хийх бус дахин алт олборлож байсан юм.

Хуваалцах