Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Орхон голын мөс цөмөрч автомашин живжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон голын мөс цөмөрч автомашин живжээ
Орхон голын мөс цөмөрч автомашин живжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Их нарийн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км/ Иргэн С-ын “Ниссан Марч” загварын суудлын автомашин Орхон голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 22:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 23:21 цагт очиж 1:25 цаг ажиллаж тус автомашиныг гаргасан. Нэг том хүн, 3 хүүхэд зорчиж явсан байжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах