Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхон голын төмөр бетон гүүрийн барилгын ажил энэ сарын 14-нд эхэлнэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон голын Онгоцтойн амны 240 метр урттай төмөр бетон гүүрийг сумын төв хүртэлх хайрган хучилттай сайжруулсан зам болон Цагаан голын бетон гүүрийн хамтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон голын төмөр бетон гүүрийн барилгын ажил энэ сарын 14-нд эхэлнэ
Орхон голын төмөр бетон гүүрийн барилгын ажил энэ сарын 14-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон голын Онгоцтойн амны 240 метр урттай төмөр бетон гүүрийг сумын төв хүртэлх хайрган хучилттай сайжруулсан зам болон Цагаан голын бетон гүүрийн хамтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

Гүүрийг ашиглалтад ортол ашиглах хуучин модон гүүрийн засварын ажлыг Хархорин сумын АЗЗА компани хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Төмөр бетон гүүрийн шав тавих ёслол энэ сарын 14-ний өдөр болох юм байна.

Хуваалцах