Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн хатуу хучилттай замын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл хэсгийг “Наранбулаг хан” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэж байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл хэсгийг “Наранбулаг хан” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэж байна. Одоогоор ажлын явц 75 хувьтай үргэлжилж байна. Энэ оны батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн.
Энэ жил 32 ажилтан, 25 машин механизмтайгаар ажлаа эхлүүлж, гүүр, хоолой,ухмал, далангийн дээд доод үеүд, хөлдөлтөөс хамгаалах үеийг бүрэн хийж дуусгажээ. Цементээр бэхжүүлсэн суурийн материал бэлтгэх, суурийн доод үе байгуулах, цементээр бэхжүүлсэн суурь болон зарим бэлтгэл ажлууд, мөн асфальт заводыг угсарч байна.
2019 онд хөрс хуулалт 100 хувь, далангийн дүүргэлт, ухмалын ажил, 13 цэгт хиймэл байгууламжийг тус тус хийж дуусгажээ.


Эх сурвалж: ЗТХЯ


















