Орхон, Сэлэнгэ аймагт гарсан галыг бүрэн унтраажээ
Өнгөрөгч өдрүүдэд гал түймрийн тохиолдол гурав бүртгэгдсэнээс орон нутагт хоёр, нийслэлд нэг гарчээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч өдрүүдэд гал түймрийн тохиолдол гурав бүртгэгдсэнээс орон нутагт хоёр, нийслэлд нэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн Мэргэний аманд иргэн О-н 7х7 дүнзэн, 3х4 метрийн хэмжээтэй залгаа байшингийн гал тогооны хэсэг шатаж байна гэх дуудлагын дагуу Аврах, гал унтраах 56 дугаар ангийн зургаан албан хаагч ажиллаж, галыг бүрэн унтраажээ.
Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны V баг иргэн Цогбадрахын “Тара” ХХК-ийн 8х22 метрийн харьцаатай төмөр карказан шахмал түлшний үйлдвэр дотор үртэс асаж уугиж байна гэх дуудлагын дагуу Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 13 албан хаагч ажиллаж бүрэн унтраасан байна.
Түүнчлэн өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжийн 844 тоотод иргэн Ижилбаярын 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид хүлээн авч, унтраасан ажээ.


















