Орхончууд бүх хониндоо вакцин хийнэ
Орхон аймаг малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 52,8 мянган тун вакцин хийх ажлыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Энэхүү вакцинжуулалтыг дээрх аймаг анх удаа хийх гэж байгаа бөгөөд бүх хонин сүргийг хамруулах гэнэ.
Мэдээллийн алба

Ажлын хэсэгт аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Баян-Өндөр, Жаргалант сумын мал эмнэлэг үржлийн тасаг, хувийн хэвшлийн мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд багтаж байна. Вакцинжуулалтын ажил зохион байгуулахтай холбогдуулж сургалт зохион байгуулж, хүйтний улиралд вакцинжуулалт хийгдэхтэй холбогдуулан хэд хэдэн зүйлийг онцгой анхаарах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөжээ.
Тус вакцин нь ОХУ-д 2016 онд үйлдвэрлэгдсэн, 24 сар хадгалах хугацаатай, олон улсын баталгаат лабораторт баталгаажсан аж.