Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орхончууд орос гурилыг илүүд үзэж байна

Цагаан сарын үеэр гурилын борлуулалт хоёр дахин нэмэгддэг. Энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монгол гурилаа борлуулахыг хүсдэг ч иргэд оросын гурилыг урсдаггүй бас цагаан гэдэг үндэслэлээр их авдаг байна. Хэрэв иргэн бүр дотоодын үйлдвэрээ дэмжээд байвал төдий хэмжээний мөнгө монголдоо эргэлдэх ю

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхончууд орос гурилыг илүүд үзэж байна
Орхончууд орос гурилыг илүүд үзэж байна. Зураг: МҮОНРТ

Орхон аймагт хонины ууц нэг кг нь 6000-6500 төгрөг буюу 180-250 мянган төгрөгийг үнэтэй байна.

Мөн “Улаанбаатар”, “Алтан тариа”-н дээд гурил нэг кг нь 1200 төгрөг, “Цесна” гурил 2000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Иргэд үндэсний үйлдвэрийн гурил гэхээсээ оросын гурил худалдан авч бууз, баншаа хийж байгаад худалдаачид дүргүйцэж байна.

Цагаан сарын үеэр гурилын борлуулалт хоёр дахин нэмэгддэг. Энэ үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж монгол гурилаа борлуулахыг хүсдэг ч иргэд оросын гурилыг урсдаггүй бас цагаан гэдэг үндэслэлээр их авдаг байна. Хэрэв иргэн бүр дотоодын үйлдвэрээ дэмжээд байвал төдий хэмжээний мөнгө монголдоо эргэлдэх юм.

Түлхүүр үг:Орхон аймаг
Хуваалцах