Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Орхонд бетоны шинэ үйлдвэр ашиглалтад орно

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани жилд долоон мянган бетон тулгуур үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг Орхон суманд барихаар болжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхонд бетоны шинэ үйлдвэр ашиглалтад орно
Орхонд бетоны шинэ үйлдвэр ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани жилд долоон мянган бетон тулгуур үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг Орхон суманд барихаар болжээ. Тус компани цахилгааны шон босгоход жил бүр зургаан мянган гуалин мод ашигладаг юм.

Харин шинээр барих үйлдвэр энэ оны хавраас эхэлж төмөр бетонон тулгуур үйлдвэрлэх юм байна. Ингэснээр гуалин бэлтгэх шаардлагагүй болох юм. Гуалин тулгуур нь 15 жилийн настай байдаг бол бетонон тулгуур нь 50 жилийн эдэлгээтэй байдаг аж.

Хуваалцах