Орхоны хөндийн талаар хэлэлцэнэ
Дэлхийн өв- Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын зургаан, долооны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин хотод зохиогдохоор болжээ.
Мэдээллийн алба

Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохын сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцэх аж.
Дэлхийн өв- Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, археологи, антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг юм.
Түүнчлэн Орхоны хөндийгөөс бунхант булш, ханын зургууд олддог бөгөөд эдгээрт хийсэн судалгаа, Хөшөө Цайдамын дурсгал болоод Хархорум хотын түүхийн дурсгалын асуудлаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.