Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 дэд хөтөлбөрийг батлуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа билээ. “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-аас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна
Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 дэд хөтөлбөрийг батлуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа билээ. “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхний ээлжинд 25 айлыг шалгаруулж орон сууцжуулах ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Орон нутгийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон орон сууцнуудыг өөрийн орлогодоо дүйцүүлэн сонгож хамрагдах боломжтой юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд:1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан3. Төрийн албан хаагч4. Өрх толгойлсон эцэг эх5. 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл6. Залуу гэр бүл7. Хувийн байгууллагад ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг квотоор ангилан нэн шаардлагатай иргэдийг хамруулан орон сууцаар хангаад байна.

Хуваалцах