Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орлогогүй Оюутолгой

Хоногт зуун мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр асааж, анхны бүтээгдэхүүнээ энэ оны эхээр гаргаж авсан. Тэгвэл зэсийн баяжмалын экспортыг 7 сарын 9-ний өдөр албан ёсоор эхлүүлж, 5800 тонн баяжмал ачсан цуваа урд хөршийг зорьсон юм. Энэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Орлогогүй Оюутолгой
Орлогогүй Оюутолгой. Зураг: МҮОНРТ

Хоногт зуун мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр асааж, анхны бүтээгдэхүүнээ энэ оны эхээр гаргаж авсан. Тэгвэл зэсийн баяжмалын экспортыг 7 сарын 9-ний өдөр албан ёсоор эхлүүлж, 5800 тонн баяжмал ачсан цуваа урд хөршийг зорьсон юм. Энэ цагаас хойш Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурсес” компани бүтээгдэхүүн үйлвэрлэлийнхээ талаар улирал тутам тайлагнаж байгаа. Тус компани III улирлын тайлангаа өнгөрсөн Даваа гарагт гаргалаа. Тайлант хугацаанд Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, II улиралд хоногт 70 мянган тонн хүдэр боловсруулж байсан баяжуулах үйлдвэр, III улирлаас хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж эхэлжээ.

Ер нь тус баяжуулах үйлдвэр оны эхнээс есдүгээр сар хүртэл нийт 12.4 сая тонн хүдэр боловсруулсан байна. Үүнээс 160 мянган тонн баяжмал гарган авсныг “Туркойз хилл ресурсес” компани тайландаа дурджээ. Үүнд 43.7 мянган тонн зэс, 83 мянган унци алт, 281 мянган унци мөнгө агуулагдаж байгаа аж. Ийм агуулга бүхий баяжмалын хичнээн хувийг экспортод гаргасан талаараа IV улирлын тайландаа тодорхой дурдана гэж холбогдох газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, дөрөвүгээр улирлын тайланд борлуулалтын талаарх тоо баримтыг тодорхой тусгаж өгөх нь. Гэлээ ч Оюутолгойн баяжмалын экспорт болон борлуулалтын талаарх мэдээллийг дэлхийн хэвлэлүүд зах зухаас нь ил болгоод байгаа юм. “Туркойз хилл ресурс” компани ч өнгөрсөн есдүгээр сарын 23-ны гаргасан мэдэгдэлдээ Хятад руу 38 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон ч эцсийн худалдан авагчдад хүрэлгүй гаалийн агуулахад саатсан талаар цухас дурдаж байлаа.

Худалдан авагч тал шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж, Хятадын гаалийн баталгаат агуулахаас дээрх бүтээгдэхүүнийг авах учиртай. Тэр хүртэл худалдан авагч тал нэмж нэг ч тонн баяжмал Оюутолгойгоос авахгүй гэдгээ илэрхийлсэн тухай дэлхийн хэвлэлүүдэд онцлон бичиж байна.

Нэг ёсондоо Хятадын гаалийнхан нааштай шийдвэр гаргах хүртэл, Оюутолгойн агуулахад хадгалагдаж байгаа 122 мянган тонн баяжмалыг экспортлох боломжгүй гэсэн үг юм. Эндээс Оюутолгой компани энэ оны төсөвт тусгагдсан 382 мянган тонн зэсийг экспортолж чадах уу гэдэг асуулт гарч байна. Нөгөө талаас бүтээгдэхүүнээ Хятадын хил давуулж чадахгүй байсаар байвал, Оюутолгой компанийхан орлогогүй удаан хугацаанд сууж магадгүй нь. Гэхдээ азаар худалдан авагчид Хятадын гаалийнхантай хэл амаа ололцож байгаа тухай мэдээлэл хилийн чанадаас дуулдаж эхэллээ.

А. Энхтуул

Түлхүүр үг:оюутолгой
Хуваалцах