"Оролцоо" төсөл амжилттай үргэлжилж байна
Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож,
Мэдээллийн алба

Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт амжилттай хэрэгжиж байна.

Сургалт нь залууcт ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, Залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах, улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургахад чиглэгдэх юм.
Төсөлд хамрагдсан залуусыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд хамруулна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар


















