Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Оролцоог бодит болгоё” чуулган болжээ

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас энэ оны тавдугаар сарын 3-нд, 20-нд тус тус зохион байгуулсан “Оролцоог бодит болгоё” чуулганд "Салхич шувуу" төвийн удирдах зөвлөл сайн дурын гишүүдээс оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хэвлэ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оролцоог бодит болгоё”  чуулган болжээ
“Оролцоог бодит болгоё” чуулган болжээ. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас энэ оны тавдугаар сарын 3-нд, 20-нд тус тус зохион байгуулсан “Оролцоог бодит болгоё” чуулганд "Салхич шувуу" төвийн удирдах зөвлөл сайн дурын гишүүдээс оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хэвлэл мэдээлэл, уран бүтээлчдийн оролцоог дэмжиж ажилласан туршлагаа солилцож, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ.

Тус төв дэргэдээ 2010 оноос хойш өсвөр үе залуучуудын “Оюуны элч” клубыг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд АНУ-д туршлага судлан зохион байгуулсан хөгжлийн төлөө хамтдаа уриатай сэтгүүлчид, иргэдийн хамтарсан аялалд залуусын төлөөллийг оролцуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч амьдрах арга ухаан сайтай, сэтгэлийн бяд тэнхээтэй найзуудынхаа авьяас чадварыг үнэлэн, ажил мэргэжлээрээ дэмжин үерхдэг хүүхэд, залуучуудын тоо 200 дөхсөн гэнэ. Тэдгээр нь нийгмийн ажилтан, багш, сувилагч, сэтгүүлч, зураглаач, дуучин, уран бүтээлчид гээд өөр өөрийн мэргэжил, ажил амьдралтай ч залуу насныхаа хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн үерхэж нөхөрлөдөг нь олзуурхам аж.

Хуваалцах