Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон байраа эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хулгайн хэрэг ихээр гарах болжээ. Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1643 дуудлага, мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 44 хэргийн эзэн холбогдогчийг

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон байраа эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна
Орон байраа эзэнгүй орхихгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хулгайн хэрэг ихээр гарах болжээ. Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1643 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 44 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Тодруулбал, нийслэлд хулгайн 21, булаах хоёр, залилан нэг, танхайрах долоо, зам тээврийн хэрэг 14, осол 12 гарч 18 хүн гэмтсэн байна. Сар шинийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд иргэд их хэмжээний бэлэн мөнгөтэй явж дээрэмдүүлж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа. Мөн орон байраа эзэнгүй, харуул хамгаалалтгүй орхиж явснаас эд зүйлээ алдаж байгааг ЦЕГ-аас анхааруулж байна.

Түлхүүр үг:анхаар хулгай
Хуваалцах