Орон байрны хулгай хийсэн бүлэг этгээдийг илрүүлжээ
дунд гарын мөнгөн хөөрөг нэг, цагаан өнгийн алтан нуухтай шүрэн хөөрөг нэг, дунд гарын мөнгөн аяга гурван ширхгийг хулгайлсан байсныг шуурхай илрүүлсэн байна
Мэдээллийн алба

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ж.Төгөлдөр, Эргүүлийн цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Энх-Амгалан нар энэ сарын 10-нд “Хархорин” захын үүдэнд байсан сэжиг бүхий хүнийг шалгажээ.
Ийн О, М нар нь бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух Э-ийн гэрээс дунд гарын мөнгөн хөөрөг нэг, цагаан өнгийн алтан нуухтай шүрэн хөөрөг нэг, дунд гарын мөнгөн аяга гурван ширхгийг хулгайлсан байсныг шуурхай илрүүлсэн байна.


















