Орон даяар эрэн сурвалжилж байсан оргодлыг баривчиллаа
Цагдаагийн газарт тэрээр мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа оргон зайлсан учир орон даяар эрэн сурвалжлагдаж байсан юм. Уг этгээдийг хилчид аймгийн Цагдаагийн газарт хуяглан хүргэж хүлээлгэн өгөөд байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Т.Баттулга нь онц ноцтой гэмт хэрэг үйлдээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давах гэж байсныг Хилийн тагнуулын албанд ирсэн мэдээллийн дагуу хилчид хилийн бүсэд саатууллаа. Т.Баттулга нь гэмт хэрэг үйлдэн найман жилийн ял сонсоод үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлэн улмаар өршөөлөөр суллагдаад байхдаа ахин онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн байна. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт тэрээр мөрдөн байцаалтад шалгагдаж байхдаа оргон зайлсан учир орон даяар эрэн сурвалжлагдаж байсан юм. Уг этгээдийг хилчид аймгийн Цагдаагийн газарт хуяглан хүргэж хүлээлгэн өгөөд байна.


















