Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орон даяар тараагдсан залхаан цээрлүүлэх сандлыг эргүүлэн татаж байна

Монгол Улсын Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх чөлөө хязгаарлах байрын нөхцлийг сайжруулах, хууль сахиулагчийн эрх хэмжээг тодорхой болгох чиглэлээр оло

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Орон  даяар тараагдсан залхаан цээрлүүлэх сандлыг эргүүлэн татаж байна
Орон даяар тараагдсан залхаан цээрлүүлэх сандлыг эргүүлэн татаж байна. Зураг: МҮОНРТ

Одоогоос хэд хоногийн өмнө Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд нэгэн албан бичгийг хүргүүлжээ. Тухайн албан бичигт: “Эрүүдэн шүүх болон бу­сад хэлбэрээр хэрцгий, хүн­лэг бусаар хүний нэр төрийг до­ромж­лон харьцаж шийтгэхийн эс­рэг Кон­венцийг 1984 оны ар­ванхоёр­ду­гаар сарын 10-ны өдөр Нью-Йорк хотноо баталж, 1987 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монгол Улс нэгдэж орсон бай­на.

Энэхүү конвенцид нэгдэж орсноор олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Монгол Улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтийг таслан зогсоох, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцож байх үүргийг хүлээх болсон билээ. Тухайлбал, Конвенцид зааснаар оролцогч улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль зүйн шүүхийн, захиргааны арга хэмжээ авах үүргийг хүлээсэн.

Монгол Улсын Засгийн газраас эрх зүйн шинэчлэлийн хүрээнд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх чөлөө хязгаарлах байрын нөхцлийг сайжруулах, хууль сахиулагчийн эрх хэмжээг тодорхой болгох чиглэлээр олон дэвшилттэй арга хэмжээ авч байгаад Комисс талархал­тай байдаг. Гэтэл ЦЕГ-аас аймаг, орон нутаг, төвийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарын албан хэрэгцээнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай зориулалтын сандал тараасан нь эрүү шүүлтийн эрсдлийг нэмэгдүүлсэн алхам болжээ.

Тиймээс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” Конвенциор хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай зориулалттай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авч, анхаарал хандуулахыг хүсье” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН ялагдаж, Сү.Батболдын Засгийн газар, АН-ын дарга Н.Алтанхуягт Засгийн газрынхаа тамга болоод бүрэн эрхээ шилжүүлж байх энэ завсрын үед тухайн үеийн Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир БНХАУ-ын ИЕПҮ компаниас залхаан шийтгэх зориулалтай “яргалалын сандал” гэгчийг 400 ширхэгийг худалдан авах гэрээг хийжээ. Гэрээг 2012 оны наадмын дараахан хийсэн бөгөөд гэрээний дагуу 150 сая төгрөгийг бүтээгдэхүүн нийлүүлэгч компанид шилжүүлсэн байна.

Орон даяар бүх цагдаагийн хэлтсийн ажил үүргийн хэрэгцээнт тараагдсан дээрх залхаан цээрлүүлэгч 400 сандлыг эргүүлэн татах үүргийг холбогдох албаны хүмүүстэй Х.Тэмүүжин сайд өгөөд байна. Цаашид энэхүү сандлыг хэрхэх тухай болон мөн сандлыг хэний захиалгаар захиалж авчирсан, түүнчлэн тус сандлын тусламжтайгаар хичнээн сэжигтэн “хэцүү газар”-т хийгээгүй хэргийнхээ төлөө таслагдсан зэргийг судлах, тоо судалгааг нэгтгэх ажлын хэсэг гарч ажиллах бололтой. Тиймдээ ч энэ талаарх тодорхой мэдээллийг ЦЕГ-аас нэгтсэн журмаар өгөхөөр ажиллаж байгаагаа мэдэгдээд байна.

Дашрамд өгүүлэхэд, энэхүү залхаан цээрлүүлэгч сандлыг БНХАУ хамгийн ихээр, түгээмэл хэрэглэдэг аж. Тус сандал нь шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэхээс гадна хүний хөл гарыг дөнгөлж, биеийн бүх хэсгийг хөдөлгөөнгүй удаан хугацаанд тамлан зовоох, залхаан цээрлүүлэх зориулалттай юм байна. Энэ сандлыг хэр баргийн хүн тэсэж гардаггүй гэнэ.

Түлхүүр үг:Тамлагч сандалЗалхаан цээрлүүлэгч сандалЦагдаагийн Ерөнхий газар Д.Сандаг-Очир
Хуваалцах